Комментууд

Мэдээлэл

About Me

My photo
1959-1960 оны хичээлийн жилээс эхлэн намын дээд сургуулийг татан буулгаж, Д.Сүхбаатарын нэрэмжит Эдийн засгийн дээд сургууль байгуулагдахад уг сургуулийн Улс ардын аж ахуйн факультетэд, Аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр 1959-1960 оны хичээлийн жилээс эхлэн элсэлт авч бэлтгэх болсноор өнөөг хүртэл 50 жилийн жилийн түүхэн замналыг туулж иржээ.

БСШУЯ, МУИС-ЭЗС, СЭЗДС, ШУТИС-КТМС хамтарсан “Санхүүгийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын агуулга, зах зээл” “Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн асуудал”

Нийтэлсэн КтМС - Компьютерийн Техник Менежментийн Сургууль

“Санхүүгийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын агуулга, зах зээл” “Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлууд 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдөр МУИС-ийн хичээлийн I байрны Дугуй заал, 320 тоот өрөөнд зохион байгуулагдлаа. Хуралд монгол улсын хэмжээнд санхүүгийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежууд оролцсон бөгөөд санхүүгийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын агуулгыг боловсронгуй болгох сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнөв. КТМС-ийн ЭЗМСалбарын ЭЗСанхүүгийн профессорын багийн тэргүүлэх профессор Б.Энхтуяа “Монгол дахь үнэт цаасны чанарын асуудал, үнэт цаасны шинжилгээ судалгааны чадавхийг хөгжүүлэх нь”, КТМС-ийн ЭЗМСалбарын ЭЗСанхүүгийн профессорын багийн профессор С.Доржсүрэн “Бид бизнесийг үнэлж чадаж байна уу?” сэдэвт илтгэлүүд хэлэлцүүлэв.

Лекц - 1

Нийтэлсэн КтМС - Компьютерийн Техник Менежментийн Сургууль

“Recovering Mongolia” олон улсын хурал

Нийтэлсэн КтМС - Компьютерийн Техник Менежментийн Сургууль

ШУТИС, КтМС-ийн Эдийн засаг, санхүүгийн профессорын баг Гадаадын өрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Фронтиер Секьюритис ХК-тай хамтран “Recovering Mongolia” олон улсын хурлыг 2009 оны 6 дугаар сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд Корпорейт зочид буудалд зохион байгууллаа. 

Хурлын зорилго нь хөрөнгө оруулалтын төрөл бүрийн боломжуудын талаар олон улсын мэргэжилтнүүдийн мэдээлэл, дэлхийд цуутай санхүү болон хөрөнгө оруулалтын томоохон байгууллагуудтай холбоо тогтоож, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэж, Монголын Хөрөнгийн зах зээлд гадны хөрөнгө оруулагчдыг татах, бусад улс орны хөрөнгийн зах зээл дээр манай томоохон аж ахуйн нэгжүүдийг гаргах талаар төрийн бодлого, мэргэжлийн хүмүүсийн байр суурь, эрдэмтэд судлаачдын судалгааны ажлыг танилцуулах чиглэгдсэн.

КтМС-ийн Эдийн засаг, менежментийн салбарын багш нарын эрдэм шинжилгээний хурал

Нийтэлсэн КтМС - Компьютерийн Техник Менежментийн Сургууль

КтМС-ийн Эдийн засаг, менежментийн салбарын багш нарын эрдэм шинжилгээний хурал ын 2010 оны  04 сарын  09-ны  09.00 цагт Эрдмийн зөвлөлийн 310 тоот болж өнгөрлөө. 
Эрдэм шинжилгээний хуралд 20 илтгэл хэлэлцэгдэж дараахи   илтгэл нэгдсэн хуралдаанд шалгаран оролцох боллоо.

1.    Багш Д.Ганболд, Ц. Баярцог  “Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн тулгамдсан зарим асуудал”
2.    Багш Ё.Мөнхтуяа, Т.Нямдулам  “Хөдөлмөрийн хөлсний эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийн шинжилгээ” КтМС-ийн жишээн дээр

3.    Багш Л.Батаа “Портфель  оптимизацийн  бодлогыг эволюци тооцооллын аргаар шийдэх нь”
4.    Багш док. дэд проф Цс.Ганбат, О.Мөнхзул “Электрон худалдаа эрхлэлтийн судалгаа”
5.    Багш док. проф Г.Батхүрэл “Шинэ зууны  Монголын менежментийн  философийн   загвар боловсруулах арга зүйн зарим асуудал”
6.    Багш док. проф Х.Пүрэвдагва “Мэргэжилийн түгээмэл үгэс, нэр томьёо, тодорхойлолт ба тэдгээрийг зөв хэрэглэх нь”

Powered by Blogger.