About Me

My photo
1959-1960 оны хичээлийн жилээс эхлэн намын дээд сургуулийг татан буулгаж, Д.Сүхбаатарын нэрэмжит Эдийн засгийн дээд сургууль байгуулагдахад уг сургуулийн Улс ардын аж ахуйн факультетэд, Аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр 1959-1960 оны хичээлийн жилээс эхлэн элсэлт авч бэлтгэх болсноор өнөөг хүртэл 50 жилийн жилийн түүхэн замналыг туулж иржээ.

“Санхүүгийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын агуулга, зах зээл” “Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлууд 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдөр МУИС-ийн хичээлийн I байрны Дугуй заал, 320 тоот өрөөнд зохион байгуулагдлаа. Хуралд монгол улсын хэмжээнд санхүүгийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежууд оролцсон бөгөөд санхүүгийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын агуулгыг боловсронгуй болгох сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнөв. КТМС-ийн ЭЗМСалбарын ЭЗСанхүүгийн профессорын багийн тэргүүлэх профессор Б.Энхтуяа “Монгол дахь үнэт цаасны чанарын асуудал, үнэт цаасны шинжилгээ судалгааны чадавхийг хөгжүүлэх нь”, КТМС-ийн ЭЗМСалбарын ЭЗСанхүүгийн профессорын багийн профессор С.Доржсүрэн “Бид бизнесийг үнэлж чадаж байна уу?” сэдэвт илтгэлүүд хэлэлцүүлэв.

0 Сэтгэгдэл

Post a Comment

Powered by Blogger.